Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Азийн олон улсын кино наадамд Монгол Улс онцлох орноор оролцов

    viber image

    Францын Везуль хотноо 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд  24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Азийн олон улсын кино наадамд Монгол Улс онцлох орноор сонгогдож, Франц Улсад суугаа Монголын Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцов. Везуль хотын Азийн олон улсын кино наадам нь жил болгон зохион байгуулагддаг бөгөөд, жил бүр 30 мянга гаруй үзэгчид Франц болон Европын бусад орноос наадмыг үзэхээр ирдэг юм байна. Нийт энэ жилийн наадамд Азийн 22 орны 90 кино оролцож байгаагаас 17 нь монголын кино юм.

    Наадмын тусгай зочдоор Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино найруулагч Д.Бямбасүрэн, СТА дуучин Г.Мягмарсүрэн нар оролцов. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн өөрийн найруулсан “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг бүтээлүүдээ танилцуулж, европын үзэгчдэд сурталчлан таниуллаа.

    Наадмын хүрээнд 2 дугаар сарын 2-нд зохион байгуулагдсан “Монголын үдэш” арга хэмжээг Элчин сайд А.Баттөр нээж, үг хэлэв. Үзэгчид өргөнөөр оролцсон энэхүү арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, Монголын тухай асуулт, хариултын тэмцээн зохион байгуулав.

    27786506_1706013552753063_1748713504_o - Copie 27785845_1706012219419863_2058615040_o - Copie

    Мөн Монгол Улс энэ жил наадмын онцлох орноор сонгогдсонтой холбогдуулан Везуль хотын захиргааны байрны хашаанд 1 дүгээр сарын 29-нөөс наадмыг дуустал Монгол гэр байрлуулж, сонирхсон бүх хүмүүсийг сүүтэй цайгаар угтаж, монголын ёс заншил, соёл, ахуйг танилцуулж байна.

    27745063_1706011426086609_1404142813_o