Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • АНХААРАЛД

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам нь тус улсад сурч, ажиллаж буй иргэд, тэдгээрийн үүсгэн байгуулсан албан ёсны нийгэмлэг, холбоодтой нягт холбоотой ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Дэлхийн Монголчууд, Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр, Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийн хүрээнд манай улсын гадаад бодлого, суугаа орны хууль тогтоомжид нийцсэн холбоодын үйл ажиллагаа, санаачлагыг бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэн билээ.
    Франц Улсад олон нийтийн байгууллага байгуулах дүрэм журмын дагуу албан ёсоор үүсгэн байгуулагдсан тухайгаа Элчин сайдын яаманд бичгээр мэдэгдэж, хамтран зохион байгуулах хүсэлтэй аливаа арга хэмжээний төслөө урьдчилж танилцуулах, зөвшилцөн тохиролцсоны үндсэн дээр олон нийтэд түгээх, сурталчилах, зөвшилцөөгүй тохиолдолд Элчин сайдын яамыг дур мэдэн хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар зарлахгүй байхыг анхаарна уу.

    Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам
    2016.10.23

    .