Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • АХМАД ДИПЛОМАТЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Т.ТӨМӨРХҮЛЭГ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ХҮНДЭТ ЛЕГИОНЫ ОДОНГООР ШАГНУУЛЛАА

    unnamed-file-3

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, нэрт орчуулагч, түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Тойтогийн Төмөрхүлэг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүндэт легионы одонгоор шагнуулсныг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хатагтай Элизабет Барсак энэ сарын 15-ны өдөр гардууллаа .

    Элчин сайд Э.Барсак « Т.Төмөрхүлэг нь дипломат алба, түүх, утга зохиолын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм » хэмээн энэхүү хүндтэй одонг гардуулах үеэрээ онцлон тэмдэглэсэн юм.

    Т.Төмөрхүлэг нь Bольтер, де Шарль  Монтескье , Дени  Дидро, Ги де Мопассан, Антуан де Сэнт-Эксюпери, Альбер Камю зэрэг Францын үе үеийн алдарт зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж , монгол уншигчдын хүртээл болгохын зэрэгцээ « Цогт тайж » « Ингэн нулимс » зэрэг киног франц хэлнээ хөрвүүлсэн манай нэрт орчуулагч хүн юм.

    « Хүндэт легионы одон » нь Францын цэргийн бөгөөд иргэний хамгийн дээд шагнал бөгөөд энхийн болон дайны цагт онцгой гавьяа байгуулсан хүндтэй хүмүүст олгодог байна. Мөн тус одонгоор Францын соёлыг дэлхийн улс түмэнд түгээж, сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнадаг ажээ.

     

    Monsieur T. Tumurkhuleg , Diplomate Honoraire a reçu la Médaille de la Légion d’Honneur

    Monsieur T. Tumurkhuleg, Ambassadeur Extraordinaire et Plénipotentiaire, Docteur en Histoire et également traducteur, a été décoré de la Médaille de la Légion d’Honneur le 15 Mai 2018.
    Lors de la Cérémonie de la remise de la Légion d’Honneur à l’Ambassade de France à Oulan-Bator, Madame Elisabeth Barsacq, l’Ambassadrice de France en Mongolie a souligné l’importance de la contribution qu’a apporté Monsieur T. Tumurkhuleg dans le monde Diplomatique, de l’Histoire et de la Littérature.  Il a traduit un grand nombre de chef d’œuvres de la Littérature Française écrit par Voltaire, Montesquieu, Maupassant, Antoine de Saint Exupéry, Camus etc…