Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах

    2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс олгогдсон үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг тасралтгүйгээр 1 – 5 жил хүртэлх хугацаагаар сунгах бөгөөд  хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэж сунгана. Элчин сайдын яамны тойрогт байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа сунгуулах тохиолдолд паспортын хүчинтэй хугацаа дуусахаас  1-2 сарын өмнө сунгуулах хүсэлтээ Элчин сайдын яаманд тавих бөгөөд дараах материалыг бүрдүүлж баталгаат шуудангаар илгээх, эсвэл өөрийн биеэр авчирна. 

    1. Паспортын эх хувь
    2. Өргөдөл
    3. Цахим иргэний үнэмлэх ( байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулсан хуулбарыг Гадаад хэргийн яамны Консулын хэлтсээр дамжуулан тус элчин яаманд ирүүлэх.
    4. паспорт сунгалтын мэдүүлэг паспорт сунгах мэдүүлэг
    5. шуудангаар ирүүлсэн тохиолдолд буцаан хүлээн авах хаяг,  баталгаат шуудангийн марк дугтуй.

    Дээрх материал бүрэн тохиолдолд паспортын хүчинтэй хугацааг ажлын хоёр хоногт багтаан сунгана.