Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Гадаад паспорт захиалах

    Элчин сайдын яам гадаад паспорт олгохгүй бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу үндэсний энгийн гадаад паспортыг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт захиалан авч өгнө. Үндэсний энгийн паспортыг захиалга авснаас хойш 2-3 сарын хугацаанд олгоно. Яаралтай авах шаардлагатай тохиолдолд элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэлээ үйлдэж УБЕГ-т шууд хандахыг зөвлөж байна. Үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэн дараах бичиг баримтыг эх хувиар нь бүрдүүлж өгнө.

    1. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж паспорт олгохыг хүссэн тухай өргөдөл,

    2. Иргэний цахим үнэмлэх (Иргэний  цахим үнэмлэх байхгүй бол хуулбарыг нотариатаар баталгаажуулан Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаа хийлгэн, тус Элчин сайдын яаманд ирүүлэх шаардлагатай),

    3. Эзэмшиж буй үндэсний энгийн гадаад паспортын эх хувь,

    4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5×4.5 см хэмжээтэй 4 хувь цээж зураг (арын фон цагаан,  нүүрний өндөр 3,2-3.6 см хэмжээтэй, нийт зургийн 90%-ийг эзэлсэн эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх, нүдний шилгүй байх, зурагнаас татаагүй, засварлаагүй байх ), 

    5. Паспорт захиалах хуудас 2 хувь (татаж авах)

    6. Паспортын хураамж 50 евро бэлнээр

    7. Хүүхдэд гадаад паспорт хүсэж байгаа бол эцэг/эхийн гадаад паспорт эсвэл цахим үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ.

    Жич: Насанд хүрсэн хүн заавал иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Мөн бэлэн болсон гадаад паспортыг олгохдоо зөвхөн эзэмшигчид олгоно.