Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙД ФИЛИПП МЭРЛИНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 9 дүгээр сарын 24-нд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав.

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгч буйг тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

    Элчин сайд Ф.Мэрлин Монгол, Францын хамтын ажиллагааны төлөв, ойрын хугацаанд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, тэдгээрийн явцын талаар мэдээлж, санал солилцов.

    Түүнчлэн Ковид-19 цар тахалтай тэмцэхэд хоёр талын болон олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал болохыг талууд онцлов.