Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Rencontre entre Monsieur D. Tsogtbaatar, Ministre des Affaires Étrangères Mongoles et Monsieur Damien Regnard , Sénateur et Membre du Groupe France-Mongolie

    mfa77510-984x1024

     

    Monsieur D. Tsogtbaatar, Ministre des Affaires Étrangères Mongoles a reçu Monsieur Damien Regnard , Sénateur et Membre du Groupe France-Mongolie. Lors de cette rencontre ils ont parlé des relations entre les deux pays et ont échangé des idées sur les projets en cours et à venir.

    Monsieur D. Regnard a souligné l’importance d’une situation politique stable pour favoriser les investissements des entreprises Françaises en Mongolie qui avaient manifesté un intérêt particulier suite à la Réunion de Conseil bilatérale qui a eu lieu au mois d’avril dernier à  Paris et il a aussi exprimé son soutien en tant que membre du Groupe France-Mongolie pour le développement des relations entre les deux pays dans les domaines économiques, culturels, éducatifs, sportifs et d’agriculture.

    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН СЕНАТЫН ГИШҮҮН ДАМИЕН РЕНАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүн ноён Дамиен Ренарыг хүлээн авч уулзаж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны төслүүд, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

    Сенатор Д.Ренар Францын Ажил олгогч эздийн холбоо МЭДЭФ-ээс өнгөрсөн 4 дүгээр сард Парис хотноо зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон Францын олон салбарын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулахыг ихэд сонирхож буйг онцолж, Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуй, бизнесийн салбарт дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

    Д.Цогтбаатар сайд, сенатор  Д.Ренар нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ололт амжилт, сорилт бэрхшээл болон Монгол Улс дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, Францын хөрөнгө оруулалтыг татахад улс төрийн тогтвортой байдал чухал болохыг тэмдэглэв.