Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • « ГАЗАР, ТЭНГЭРИЙН ХООРОНД – МОНГОЛ ОРНЫГ ЯРУУ НАЙРГААР ХАРАХУЙ » СЭДЭВТ ЯРУУ НАЙРГИЙН ҮДЭШЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

    IMG_2929

    Дэлхийн Соёл, яруу найргийн академийн дэд тэргүүн, Монголын Соёл, яруу найргийн Академийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингисийн одонт, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо болон 2016 оны « Леополд Седар Сенгор » олон улсын яруу найргийн шагналт, Монакогийн алдарт зохиолч хатагтай Сабин Пеглион нарын хамтарсан « Газар, тэнгэрийн хооронд – Монгол орныг яруу найргаар харахуй » сэдэвт яруу найргийн үдэшлэгийг Францын Шинжилгээ, судалгааны сургууль, Фокус Трап нийгэмлэг, Монакогийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Парис хотноо амжилттай зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монгол болон Монакогийн Хант Улсаас Франц Улсад суугаа хоёр орны Элчин сайд нар уригдан оролцсоны сацуу Монгол, Монако, Францын 100 гаруй сонирхогч, уншигчид оролцов.

    Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нүүдэлчний сэдэвт бүтээлүүд, Сабин Пеглионы Монголд аялахдаа бичсэн шүлгүүд нь ирсэн зочдыг Монгол орноор аялуулсан сонирхолтой зохиомжтойгоор танилцуулж байсан бөгөөд монгол шүлгүүдийг жүжигчин, кино найруулагч Анн-Силва Мэйза франц хэл рүү жүжигчлэн хөрвүүлж, зохиомжийг монгол судлаач Рафаэл Блоншие бичсэн байна.