Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Гэрлэснийг бүртгэх

    Гэрлэхийг хүсэгчдийн өргөдлийг үндэслэн гэрлэснийг бүртгэнэ. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ Элчин сайдын яаманд заавал  өөрийн биеэр хүрэлцэн ирнэ. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. 

    1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл, ГЭРЛЭЛТ-БҮРТГҮҮЛЭХ-ТУХАЙ-ӨРГӨДӨЛ
    2. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах Гэрлэлт-бүртгүүлэх-мэдүүлэг
    3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулсан хуулбар
    4. Гадаад паспорт, түүний баталгаат хуулбар
    5. Гэрлэхийг хүсэгчдийн урьд нь гэрлэж байгаагүй тухай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төв архивын лавлагаа
    6. Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь урьд өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төв архивын лавлагаа
    7. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу зохих гэрч байлцуулан гэрлэлт бүртгэнэ.
    8.  Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулсан байна. Гэрлэхийг хүсэгчид нь арьс өнгөний болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн өвчний шинжилгээ мэргэжлийн эмнэлгийн байгууллагад шинжилгээний баримт бичиг хавсаргана.

           Жич: Баримт бичиг гадаад хэл дээр нөхцөлд гадаад хэлнээс Монгол хэлэнд албан ёсны баталгаат орчуулга хийгдсэн байна.