Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Les Journées du Commerce de l’Union Européenne à Oulan-Bator, en Juin 2018

    mfa75756-1024x683

    Le Ministère des Affaires Étrangères de Mongolie, la Délégation de l’Union Européenne, la TRAM (Trade Related Assistance for Mongolia), la Chambre de Commerce et d’Industrie de Mongolie ont organisé les Journées  Européennes du Commerce à Oulan-Bator les 14-15 Juin 2018. 

    À cette occasion une réception a été donnée le 13 Juin 2018 à l’Hôtel Shangri-la d’Oulan-Bator, inaugurée par  Monsieur D. Tsogtbaatar, le Ministre des Affaires Étrangères de Mongolie et Monsieur Traian Laurentiu Hristea, le premier Ambassadeur résidant de L’Union Européenne en Mongolie. Suivie d’un séminaire  à la Chambre de Commerce et d’Industrie à Oulan-Bator avec 200 participants des secteurs publics et privés. 

     

    “ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХУДАЛДААНЫ ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

    Гадаад харилцааны яам, Европын Холбооноос Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ, “Монголын худалдааг дэмжих” (ТРАМ) төсөл хамтран 2018 оны 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд “Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

    “Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээний хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Шангрила зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалт болж, уг  арга хэмжээнд төрийн байгууллагын өндөр албан тушаалтнууд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нар, холбогдох ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцов.

    Хүндэтгэлийн хүлээн авалтыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар нээж, хоёр талын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулав.

    mfa75671-1024x683

     

    “Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээний хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 14-ий өдөр МҮХАҮТ-нд Монгол Улс, Европын Холбооны худалдааны уулзалт семинар зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөгчид оролцов.

    Уулзалт семинарын үеэр “Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ээс хүртэх ашгийг нэмэгдүүлэх боломж”, “Монголын худалдааг дэмжих” (ТРАМ) төсөл, “Европын Холбооны импортын тусгай нөхцөл (REX system)”, “Монгол-ЕХ-ны Худалдааны танхимуудын харилцаа, хамтын ажиллагаа”-ны талаар илтгэлүүд тавигдаж, “Экспортын замын хөтөч”, “GSP+”, “АТА Carnet-ийн журам” зэрэг гарын авлагуудыг танилцуулав. Түүнчлэн Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлож буй, мөн экспортлох боломж бүхий 20 үндэсний компаниудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарав.