Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ЗАРЛАЛ /ЯАРАЛТАЙ/ Монгол иргэдийн авсан визийн талаар

    Шинэ коронавирусын халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсад орох болон гарах бүх нислэгийг тодорхой хугацаагаар /2020.03.11-2020.03.28 хүртэл/ түр зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан манай ЭСЯ-наас Франц, Испани, Португали улсад зорчиж байх дээрх хугацаанд визийн (зөвхөн аяллын виз хамаарна) хугацаа нь дуусч байгаа Монгол иргэдийн визийн хугацааг үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж сунгах асуудлыг суугаа болон хавсран суугаа орныхоо эрх бүхий байгууллагад уламжилж визийн асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллаж байна. 
    Иймд уг асуудал тулгарсан иргэдийн ерөнхий тоог гаргах шаардлагатай байгаад үндэслэн дараах consulat@ambassademongolie.fr и-мэйл хаягаар товч хүсэлт болон паспортын эхний нүүр, виз бүхий хуудас, мөн хилээр орж ирсэн тэмдэглэгээг 2020 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн 17.00 цагаас өмнө нэн яаралтай явуулна уу. Суугаа улсын холбогдох байгууллагатай асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ удахгүй эргэн мэдэгдэх болно. 

    ПАРИС ДАХЬ ЭСЯ