Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Иргэдийн анхааралд:

    🇲🇳

    🔴

    ЭСЯ-ны Монгол Улсын иргэдийн консулын үйлчилгээ 2020.11.30(Даваа гараг) өдрөөс хэвийн цагийн хуваариар ажиллана.

    Цагийн хуваарь: Даваа-Баасан 14.00-17.00

    Иргэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг ажлын цагаар 01 46 05 28 12 /2+1 дарж консулын хэсэгтэй холбогдох/ дугаарын утсаар, consulat@ambassademongolie.fr цахим шуудангаар, манай ЭСЯ-ны фейсбүүк хуудасны мессенжерээр шууд харилцаж авах боломжтой.

    Шуудангаар авах боломжтой гадаад паспорт захиалах, зарим хуулийн тайлбар тодорхойлолт авах, шуудангаар баримт бичгээ явуулж баталгаажуулах зэрэг үйлчилгээг зайны хэлбэрээр авахыг урьтал болгоно уу. Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг http://www.ambassademongolie.fr/service-consulaire/ хаягт нэвтэрч авна.

    Нотариатын хуульд заасан ЭСЯ-нд биеээр ирж гарын үсэг зайлшгүй зурах, Иргэний улсын бүртгэлийн хуульд заасан иргэний үнэмлэх авах /хурууны хээ авах/ зэрэг цахим хэлбэрээр болон биет шуудангийн зэрэг арга замаар шийдвэрлэх боломжгүй үйлчилгээг та өөрийн биеээр ирж хийнэ.Иргэд өөр хоорондоо вирус халдварлах эрсдлийг тооцож ЭСЯ-нд ирэхдээ зөвхөн үйлчилгээ авах иргэн ирэхийг хүсье.

    Жич: Монгол Улсад үүссэн хөл хорионы улмаас 12 сарын 1 хүртэл Улаанбаатарт Таны явуулсан баримт бичгийг таны төлөөлөл ГХЯ-наас авах боломжгүй байгааг тооцно уу!

    🇲🇳

    Монгол Улсын ЭСЯ

    🇲🇳