Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Иргэний шинэчилсэн бүртгэл-цахим үнэмлэх хүсэх

    Ministery F A Mongolia

    16 нас хүрсэн Монгол Улсын иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа дараах материалыг авч ирнэ. Монгол Улсын иргэн Та Элчин Сайдын Яаманд өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана уу.

    Жич: 16 нас хүрсэн өдрөөс хойш шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой.

    Бүрдүүлэх материал:

    1. Иргэний үнэмлэх,
    2. Төрсний гэрчилгээ (байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрсний бүртгэлийн лавлагаа авч Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаажуулан тус Элчин сайдын яаманд факсаар ирүүлсэн байх).
    3. Гадаад паспорт;
    4. Үйлчилгээний хураамж 

    Жич: Тус элчин сайдын яамаар дамжуулан  цахим иргэний үнэмлэхээ захиалан авах тохиолдолд дараах тэмдэгтийн хураамж төлнө. 

    1. Анх удаагаа шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаа иргэд-25€
    2. Дахин шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаа иргэд ( гээгдүүлсэн болон 25, 45 нас хүрсэн тохиолдолд)-40€

    Тайлбар:

    • Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
    • Шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараагаар УБЕГ-ын  цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. 
    •  Элчин сайдын яамнаас шинэчилсэн бүртгэлийн мэдээллийг УБЕГ-т дипломат шуудангаар хүргүүлж, шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн тухайн хорооны засаг даргад хэвлэгдэж очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авч болно. Элчин сайдын яамаар дажуулан хүлээн авах бол цахим үнэмлэх дипломат шуудангаар ирнэ. 
    • Хугацаа- 2-3 сар шаардагдана.

    Жич: Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, 2011 оны 2 дугаар сарын Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын дагуу хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хилийн чанадад зохион байгуулж байгаа болно.