Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ИСПАНИ УЛСАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

    SPAN0001__73854.1460460973.600.400 (1)

    Монгол Улсаас Франц Улсад суугаа ЭСЯ-наас хавсран суугаа улс болох Испани Улсын Мадрид хотод 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Баасан гаригт 09.30-13.30 цагийн хооронд, Сан-Себастиан хотод 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд Консулын үйлчилгээ үзүүлнэ.

    Үүнд:

    1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх;
    2. Нотариатын үйлчилгээ үзүүлэх;
    3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох;
    4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох;
    5. Шинээр үндэсний гадаад паспорт захиалах; (Гадаад паспорт захиалсан иргэд паспортаа буцааж авах шаардлагатай тул  төлбөрийг нь төлсөн буцах хаягаа бичсэн (баталгаатай, замыг хянах боломж бүхий) дугтуйг заавал авч ирнэ үү.

    Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаар ЭСЯ-ны цахим хуудас (www.ambassademongolie.fr) -ны Services Consulaires цонхноос Монгол хэлээр авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

    Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

    Бүртгүүлэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаас гадна төрсний гэрчилгээ эсхүл хуулбарын хамт авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

    Мөн гадаад паспорт захиалах иргэд иргэний цахим үнэмлэхийн хугацаа дууссан эсэхийг шалгаж дууссан нөхцөлд дахин шинэчилсэн бүртгэл хийсний дараа гадаад паспорт захиалах эрх үүсдэгийг анхаарна уу.

    Нотариатын үйлчилгээ авахдаа зөвхөн Монгол Улсын хүчин төгөлдөр иргэний бичиг баримтаар үйлчилгээ үзүүлнэ. /гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх/

    Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: 

    Мадрид хот: Palacio de Canete, Calle Mayor 69, 1a planta, Madrid

    Хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 9.30-13.30 цагт /Баасан гараг/

    Сан-Себастиан хот: Centro Cultural Okendo /espacio Gazteleku/ Avenida de Navarra,7 /Gros/ 20013 Donastian-San Sebastian

    Хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 10.00-14.00 цагт /Бямба гараг/