Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД” ПАРИС ХОТНОО

    t2347-880-580

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Лүндэгийн Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Эрхэмсэг ноён Лурон Фабиус нарын ивээл дор Монгол Улсын Элчин сайдын яам, Флаг-Франс Ренэсанс (Flag-France Renaissance) соёлын нийгэмлэгтэй хамтран Францын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн яамны Domaine de la Сelle Saint-Cloud – Сэлл Сайн Клү хэмээх харш ордонд 2015 оны 6 дугаар сарын 11-нээс 14–ний өдрүүдэд « Монголын Cоёлын өдрүүд » зохион байгуулагдана.  

              “Монголын Соёлын өдрүүд” арга хэмжээнд Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарамын найруулснаар 2015 оны « Азийн авьяастнууд » тэмцээний дэд байранд шалгарсан « Хөсөгтөн » хамтлаг, Софи хотын дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан, Лион хотын Хөгжмийн сургуулийн сурагч хийлч Б.Нандингуа, уран нугараач Г.Нямгэрэл, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар, бүжигчдийн хамтаар шилдэг бүтээлүүдээ тоглож, монгол уламжлалт дуу хөгжим болон дэлхийн соёлын бүтээлийг хослуулан танилцуулах юм. Түүнчлэн Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны шилдэг зураачдын уран зураг, барималууд, дизайнер Ц.Оюунаа, Ч.Сэндэм нарын ноолууран бүтээгдэхүүн, торгон дээрх зураг,  францын гэрэл зурагчин Хамид Сардарын бүтээлүүдээр үзэсгэлэн гарна.

             Мөн энэ үеэр ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд бүртгэгдсэн өвүүд болох монгол гэр, монгол шагайн харваа наадгай, уран бичлэг, морин хуур зэргийг олон нийтэд түлхүү танилцуулахаар зорьж байна.

             6 дугаар сарын 11-нд соёлын өдрүүдийн нээлтэнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Францын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Л.Фабиус  нар оролцох бөгөөд гадаад улсаас Франц Улсад суугаа дипломат корпусын тэргүүн, францын томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, соёл урлагийн салбарын нэр хүндтэй зочид төлөөлөгчид уг нээлтийн арга хэмжээ, хүндэтгэлийн хүлээн авалтанд уригдсан болно.

    t2331-880-580

    t2333-880-580

    t2381-880-580

     

     

     

     

     

     

     

     

    Sous le haut patronage de son Exc. Monsieur Laurent Fabius, Ministre des Affaires étrangères et
    du Développement international et de son Exc. Monsieur Lundeg Purevsuren, Ministre des Affaires
    étrangères de la Mongolie, l’Ambassade de Mongolie et Flag-France Renaissance organisent les
    Journées Culturelles de la Mongolie, au Domaine de la Celle Saint-Cloud, propriété du Ministère des
    Affaires étrangères et du Développement international, du 11 au 14 juin 2015.

    Une délégation d’artistes, de musiciens et de maîtres d’art mongols présenteront un programme riche
    en traditions mongoles, qui permettra au public français de découvrir la diversité de la culture de ce
    pays et l’excellence de son savoir-faire.

    Ces journées s’inscrivent dans le cadre d’une nouvelle dynamique d’échanges entre nos deux pays,
    alors que nous célébrons cette année le cinquantième anniversaire de l’établissement des relations
    diplomatiques entre la Mongolie et France.

    En présence de Monsieur Purevsuren Lundeg, Ministre des Affaires étrangères de la Mongolie,
    Monsieur Laurent Fabius, Ministre des Affaires étrangères et du Développement international, recevra
    l’ensemble du corps diplomatique en poste à Paris, les grands dirigeants d’entreprises françaises et
    des personnalités du monde de la culture.

    Retrouvez le Programme complet en français

    Programme :
    • L’exposition sera ouverte aux visiteurs inscrits le samedi 13 et le dimanche 14 juin 2015.
    • Une yourte traditionnelle avec son ameublement, symbole de la tradition ancestrale mongole, inscrite
    au patrimoine culturel immatériel de l’UNESCO, sera installée dans le parc du Domaine.
    • Présentation de peintures et sculptures de près de vingt artistes de renom organisée par l’Union des
    Artistes Mongols.
    • Démonstrations d’artisanat d’art : calligraphie et portraits à l’encre.
    • Exposition des photographies d’Hamid Sardar-Afkhami.
    • Présentation de créations en cachemire.
    • Présentation de créations de peinture sur soie.
    • Concert de musique traditionnelle par le groupe « Khusugtun ».
    • Les visiteurs pourront également s’initier au lancer d’osselets inscrit au patrimoine culturel immatériel de
    l’UNESCO en 2014. Ce jeu fait partie des festivités de la fête nationale de la Mongolie : le Naadam.

    Lieu : Domaine de la Celle Saint-Cloud
    4 avenue Pescatore
    78170 la Celle Saint-Cloud

    Ouverte aux visiteurs sur inscription les 13 et 14 juin
    à l’adresse : claire.porcher@flagfrance.fr

     

     

     

     

     

     

    ecartes Založení společnosti .