Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Монгол гэрийг францын талд гардуулж өгөх ёслолын үйл ажиллагаа болов

    IMG_0249

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2015 онд тохиосон бөгөөд ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиуст хоёр орны найрамдлын илэрхийлэл болгож ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд бүртгэгдсэн монгол гэр бэлэглэсэн билээ. Энэхүү гэрийг францын талд гардуулж өгөх ёслолын үйл ажиллагаа 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Франц Улсын Европ, Гадаад хэргийн яамны харьяа Сель-Сан-Клу шилтгээнд зохион байгуулагдав. Ёслолын үйл ажиллагаанд францын талаас Үндсэн хуулийн цэцийн дарга Лоран Фабиус, Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Андре Парон, Ази, Номхон далайн газрын дэд захирал Кристил Друл, монголч эрдэмтэн Жак Легран, монголын талаас Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Элчин сайд А.Баттөр тэргүүтэй Элчин сайдын яамны хамт олон оролцов. Ёслолын үйл ажиллагааны үеэр монголын өв, соёлыг танилцуулж, морин хуурын тоглолтыг сонирхуулав.

    Франц Улсын тусгай хамгаалалтад байрлах эртний түүхт Сель-Сан-Клу шилтгээнд 2015 оны 6 дугаар сард хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд « Монголын соёлын өдрүүд » арга хэмжээ зохион байгуулагдаж байсан билээ.

    IMG_0212

    IMG_0211