Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Монгол орны хөгжилд XIV чуулган

     

         ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ, Цахим Өртөө холбоо , ХБНГУ дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл хамтран 2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд « Монгол орны хөгжилд » ээлжит чуулга уулзалтыг зохион байгуулна
    Ингээд чуулганы сэдэв агуулгад нийцэх хийж буй судалгааны ажил, хэрэгжүүлж буй төсөл, бүтээлээрээ доорхи удирдамжид нийцүүлэн илтгэл бэлдэн оролцохыг эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, оюутан сонсогчид хэн бүхнийг урьж байна.

         Илтгэл нь чуулганы сэдвийн хүрээнд төрийн бодлого, нийгмийн тогтвортой хөгжил, хөгжлийг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх санал санаачилгыг агуулсан байна. 

         Чуулганд илтгэгчээр оролцох хүсэлтээ, илтгэлийн гол агуулга хүрээ, хөндөж буй асуудалд өөрийн зүгээс дэвшүүлж буй санал, шийдэл, боломжуудыг дурьдсан хураангүй хэлбэрийн абстрактыг (500 үгэнд багтаах) Монгол эсхүл Англи хэл дээр боловсруулан 2018 оны 1 сарын 11 дотор chuulga@gmail.com хаягаар хувийн танилцуулгын (CV) хамт ирүүлнэ.

         Хувийн танилцуулгад: Овог нэр, зэрэг цол, өөрийн зураг, ажлын газрын хаяг, холбоо барих утас, и-майл, эрхэлдэг ажил, ажлын чиглэл, хэрэгжүүлж байсан/байгаа ажил, төслүүдийн талаарх товч мэдээлэл, сонирхол (ажилтай холбоотой болон хувийн) г.м мэдээллийг багтаана.

         14-р чуулганыг зохион байгуулах багаас ирүүлсэн илтгэлүүдийг 2018 оны 1 сарын 25 ны дотор танилцаж, хариуг илгээнэ.

    Чуулга уулзалт 

    • Ерөнхий боловсрол
    • Мэргэжлийн боловсрол
    • Дээд боловсрол, судалгаа шинжилгээ

    гэсэн гурван үндсэн чиглэлүүдээр Монгол болон бусад улс орнуудын боловсролын салбарын өөрчлөлт, ирээдүйн чиг хандлага, төрийн бодлого, хөгжилд чиглэсэн, дэвшилтэт туршлагад тулгуурласан санал, шийдэл бүхий илтгэлүүд болон илтгэлүүдийн дараа нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэх хэлбэрээр явагдана. 

         Чуулга уулзалтын мэдээлэл бүхий энэхүү майлыг цааш түгээн дамжуулж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
     

    Монгол орны хөгжилд XIV чуулганы зохион байгуулах баг

     

    Чуулга уулзалтад оролцогчоор бүртгүүлэх: www.md-forum.eu