Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Монгол Улсаас Монако, Испани, Португал Улсад суугааӨргөмжит консулуудтай онлайн уулзалт зохион байгууллаа – Vidéoconférence avec les consuls honoraires de Mongolie à Monaco, en Espagne et au Portugal.

    L’Ambassade de Mongolie en France a organisé une vidéoconférence avec les consuls honoraires de Mongolie à Monaco, en Espagne et au Portugal le 8 février.

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-наас 2 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсаас Монако, Испани болон Португалд суугаа Өргөмжит консулуудтай онлайн уулзалтыг зохион байгууллаа.   Уулзалтаар Өргөмжит консулуудад Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа-2050”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” үндсэн зорилтууд болон  2019-2023 оны хооронд гадаад худалдаа, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх “Худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал” 5 жилийн төлөвлөгөөг танилцууллаа. Мөн “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулж, дээрх бодлогын баримт бичигт туссан зорилтуудын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өргөмжит консулууд анхаарч ажиллахыг ЭСЯ-ны зүгээс хүслээ. Өргөмжит консулуудын зүгээс онлайн уулзалт зохион байгуулж байгааг сайшааж, цаашид уулзалтыг тогтмол зохион байгуулах, мэдээлэл солилцож байх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.