Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Монгол Улсад буцах үнэмлэх олгох

    Үндэсний энгийн гадаад паспортаа үрэгдүүлсэн, эх орондоо буцах Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх хүсэгчид Элчин сайдын яаманд заавал биеэр ирж хүсэлтээ гаргана. Буцах үнэмлэх авахыг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

    1. Элчин сайдын яаманд хандаж буцах үнэмлэх хүсэх болсон шалтгаанаа дурдсан өргөдөл
    2. Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа.)
    3. Үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн бол Франц Улсад оршин суугаа газрын Цагдаагийн газарт мэдүүлсэн тодорхойлолт,
    4. Хоёр ширхэг гэрэл зураг (4 х 6 см-ийнхэмжээтэй),
    5. Буцах үнэмлэх хүсэх тухай анкет (татаж авах)
    6. Буцах үнэмлэхний хураамж 50 евро бэлнээр төлнө.