Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Visite officielle du Ministre des Affaires Étrangères de Mongolie en France

    _T4A6424net

    Visite officielle du Ministre des Affaires Étrangères de Mongolie en France

     

    Le Ministre des Affaires étrangères D. Tsogtbaatar s’est rendu en France, du 8 au 9 Octobre 2018, à l’invitation de son homologue Français, M. Jean-Yves le Drian,  Ministre de l’Europe  et des Affaires étrangères. Lors de cette rencontre ils ont  échangé sur le développement des relations entre la France et la Mongolie et sur la coopération dans les secteurs de l’économie, de la défense et de la politique.

    Le Ministre s’est entretenu aussi avec M.  Xing Qu, le Directeur général adjoint de l’Unesco sur l’avancée des projets en cours et à venir ainsi que sur les possibilités d’augmentation du nombre d’employés Mongols à l’Unesco. 

    Le Ministre a rencontré aussi Jérôme Chartier, le député de Val-d’Oise et 1er vice président du conseil régional d’Ile-de-France. Il a également eu l’occasion de rencontrer  les dirigeants et les représentants de grandes entreprises Françaises telles que Thalès, Eurotradia, CIS et Atermes. 

     

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Франц Улсад айлчилж байна

    Францын Европ, гадаад харилцааны сайд Жан-Ив лө Дрианы урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Франц Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Францын Европ, гадаад харилцааны сайд Жан-Ив лө Дриан-тай уулзав.  Уулзалтын эхэнд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар талууд санал солилцов. Хоёр талын харилцааг цаашид иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, чингэхдээ түншлэлийн тухай замын зураглал гаргахаар сайд нар тохирсон байна.

    _T4A6457net

    Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хотын нийтийн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив лө Дриан тэмдэглэж, хөдөө аж ахуй, сансар судалын салбарт цаашид онцгой анхаарч, эрчимтэй ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

    Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр Франц Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан төслүүд хэрэгжүүлж, гуравдагч зах зээлд экспортлох асуудлыг сайд Д.Цогтбаатар тавьж, талууд хамтран ажиллахаар тогтов. Соёлын салбар, түүний дотор түүх, архелогийн салбарт шинэ төслүүд эхлүүлэх, Франц Улсын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналыг манай тал уулзалтын үеэр тавьж, талууд санал солилцлоо.

    Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюй-тай уулзаж, тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүн, цаашид хамтран ажиллах салбарууд, ЮНЕСКО-д ажиллаж буй Монгол ажилтны тоог нэмэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын санаачлан хэрэгжүүлж буй бодлого болон бүтцийн шинэчлэлийг Монгол Улс дэмжиж буйг мэдэгдэв. Дэлхийн нийтийн энх тайван байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой Олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээний бага хурал Монгол Улсад 2019 онд зохион байгуулахыг мэдэгдэж, ЮНЕСКО-гоос дэмжиж ажиллахыг хүссэнээс гадна Монгол Улсын боловсролын салбарын бодлогод дүн шинжилгээ хийлгэх хүсэлтийг ЮНЕСКО дэмжиж, техникийн туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлсэн болно. ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюй Монгол Улс ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа болон цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

    IMG_0873

    Мөн өдрийн орой Монголд хөрөнгө оруулсан болон оруулах сонирхолтой Францын Thales, Еurotradia, CIS, Atermes зэрэг томоохон компанийн удирдлагууд болон төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ Монгол Улсад Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны балансыг тэнцвэржүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүнийг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн асан, тус улсын захиргааны төв нэгж Ил Дө Франс мужийн Орон нутгийн зөвлөлийн 1 дүгээр Орлогч дарга Жером Шартьетэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар ярилцлаа. Жером Шартье нь Францын улс төр, бизнесийн хүрээнд Монгол орныг таниулах, лоббидох чиглэлээр идэвхтэй ажилладагаас гадна Монгол Улсад нийгмийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилго бүхий “Монгол андууд” хэмээх сан байгуулсан бөгөөд энэ чиглэлд цаашид идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ манай талаас илэрхийлэв.