Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНФУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    mfa73956-981x1024

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсакыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд ойрын үед төлөвлөгдөж буй айлчлал, арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцов.

    Түүнчлэн Элчин сайд Э.Барсак олон талт хамтын ажиллагааны хүрээнд Франц Улсын Засгийн газраас санаачилсан “Байгаль орчны төлөөх Дэлхийн гэрээ” санаачлагын талаар мэдээлж, хамтарч ажиллахыг хүсэв.