Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ЧАЦУУТАН ФРАНЦ УЛСАД МЭНДЭЛСЭН БАЙНА

    Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хурлын шийдвэрээр Хилийн чанадад төрсөн Монгол Улсын харьяат таван хүүхдийг Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутнаар бүртгэсний дотор Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж амьдарч буй гэр бүлийн хүүхэд бүртгэгдсэн тухай сайхан мэдээг Элчин сайдын яам хүлээн авлаа. Шинэ иргэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг Франц Улсад ажиллаж амьдарч буй нийт Монгол түмнийхээ өмнөөс хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болтугай. ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТ ОЛОН 2015 оны 2 дугаар сарын 06, Парис хот