Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ – TENUE DU SCRUTIN PRESIDENTIEL A L’ETRANGER


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий (18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай) иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням, 31-ний өдрийн Даваа гарагт Монгол Улсаас гадаад улсуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын байранд авна.

    Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэх бүртгэлийг  2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний өдрийг дуустал хугацаанд хийх хуулийн хугацаатай юм. Бүртгэлийг цахимаар эсхүл биечлэн ирж хийлгэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг жич зарлана.

    Улмаар сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон тохиолдолд 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Элчин сайдын яамны байранд БИЕЧЛЭН ИРЖ саналаа өгнө.

    Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй, эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүйг анхаарна уу.

    Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь гадаадад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд хамаарахгүй.

    БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

    TENUE DU SCRUTIN PRESIDENTIEL A L’ETRANGER

    Les électeurs mongols résidant dans les pays étrangers qui sont préalablement inscrits sur la liste des électeurs pourront participer aux votes du scrutin présidentiel de la Mongolie les dimanche 30 mai et lundi 31 mai 2021 auprès des Ambassades et consulats de Mongolie à l’étranger.