Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

    songuuliin-eronhii-horoo-middle

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

    Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

    • Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 09:30-12:00, 14:30-17:00 цагийн хооронд хийнэ,
    • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
    • Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ СЕХ-оос баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт Элчин сайдны яамны Консулын хэлтэст өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, иргэний цахим үнэмлэх эсхүл паспортын хуулбараа:

    Ambassade de Mongolie

    5 avenue Robert Schuman

    92100 Boulogne-Billancourt

    гэсэн хаягаар шуудангаар, эсхүл

    • 01 46 05 30 16 дугаарын факсаар, эсхүл
    • paris@mfa.gov.mnгэсэн и-мэйл хаягаар илгээж бүртгүүлнэ үү.

    Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Консулын хэлтэсээс авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

    Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

                Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

    Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам, Салбар комисс №24