Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын Улс төр судлалын сургуульд илтгэл тавив

    IMG_0355

    Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Францын улс төр, нийгмийн ухаан, гадаад харилцааны тэргүүлэгч сургууль болох Улс төр судлалын сургуулийн захирал, Итали Улсын Ерөнхий сайд асан Энрико Леттогийн урилгаар тус сургуульд Монгол Улсын Гадаад харилцаа, аюулгүй байдал сэдвээр илтгэл тавив. Тус илтгэлд тус улсын Европ, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Парламентын сенатын танхимын төлөөлөл, франц болон олон улсын оюутнууд, багш, профессорууд зэрэг 100 орчим хүн оролцож, асуулт хариултын форумыг Монгол судлаач эрдэмтэн Жак Легран удирдав.

    Францын Улс төр судлалын сургууль буюу Сионс По нь 1872 оноос эхлэлтэй бөгөөд 100 гаруй орны 1300 орчим оюутнуудтай улс төр, нийгмийн ухаан, Гадаад харилцааны чиглэл дэх францын тэргүүлэгч их сургууль юм.  Эммануэл Макрон, Франсуа Олланд, Никола Саркози, Жак Ширак, Франсуа Миттерон зэрэг БНФУ-ын үе үеийн Ерөнхийлөгч, улс төрийн лидерүүдээс гадна Кристиан Диор зэрэг нийгмийн их бүтээн байгуулагч, бизнесмэнүүд тус сургуулийг төгсжээIMG_0303.