Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Réunion de consultation bilatérale entre le Ministère des Affaires Étrangères Mongoles et le Ministère de l’Europe et des Affaires Étrangères 

    IMG_1427

    Une réunion de consultation bilatérale a eu lieu le 30 Janvier 2019 à Paris sous la direction de Monsieur Thierry Mathou, le Directeur de l’Asie et de l’Océanie pour la France et Monsieur D. Davaasuren, le Secrétaire d’État pour la Mongolie. À cette réunion étaient présents Leurs Excellences les Ambassadeurs, Monsieur A. Battur et Monsieur Philippe Merlin. 

    Lors de cette réunion les deux parties ont parlé de l’élargissement des relations entre les deux pays sur les plans Diplomatique, Économique et Sociale et de coopération  dans les secteurs de l’Agriculture et minières . La Mongolie a rejoint la France dans sa politique de Plan Climat Paris et se dit prête à contribuer à la diminution de la pollution et du trafic routier à Oulan-Bator avec l’aide de la France. Parmi les sujets abordés figurait aussi l’élargissement des coopérations dans le secteur touristique et l’amélioration des transports entre les deux pays.

    Монгол, Францын Гадаад харилцааны яамд хоорондын  зөвлөлдөх уулзалт болов.

    Монгол, Францын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Парис хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Францын талаас тус улсын Европ, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далай хариуцсан газрын Ерөнхий захирал Тиери Матү нар даргалж, Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлан нар оролцов.

    IMG_1413

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Уулзалтаар хоёр орны салбар бүрийн хамтын ажиллагааны талаар хөндөн ярьсан бөгөөд ялангуяа хоёр орны дипломат харилцааны түвшинг ахиулах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбар дахь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хоёр талын төр засаг харилцан анхаарч ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай орны хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Францад туршлага судлуулах, ойрын хугацаанд тус улсын хөдөө аж ахуйн салбартай танилцах айлчлал зохион байгуулахаар болов.

    Энэ үеэр яригдсан бас нэгэн чухал асуудал бол Улаанбаатар хотын утаатай тэмцэх болон автозамын түгжрэлийг бууруулахад франц улсаас техникийн болон санхүүгийн дэмжлэг авах талаар байсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын санаачилгыг дэмжих бодлого баримталдаг Франц Улсын хувьд нийслэл хот дахь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн болно. Мөн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд ч францын талаас тодорхой төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй юм. Үүний мөрөөр хоёр орны Элчин сайд нар эл асуудлуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тохиров.

    Мөн аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монголд ирэх франц жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг Францад сурталчлах, үүнтэй холбоотойгоор тээврийн харилцааг сайжруулах хүрээнд хамтран ажиллахаар тогтлоо. Түүнчлэн талууд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.