Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • « Монгол чоно » роман монгол хэлээр хэвлэгдэв

    téléchargement

    Францын орчин үеийн нэрт зохиолч Хомерик буюу Фредерик Дион нь  (Frédéric Dion) нь 1954 оны 12 сарын 17-нд Францын Нуи сур Сена гэдэг хотод төржээ.  

    Хомерик романы салхиа 1998 онд «Монгол чоно» романаараа зүсэж, тэр жилдээ Францын уран зохиолын том шагнал Медисисийн шагналыг хүртсэн юм.

    Дэлхийн 26 улсын хэлнээ орчуулагдан гарсан энэ ном нь Монголын соел иргэншлийн түүхийг францын ард түмэнд төдийгүй улмаар дэлхий дахинд түгээхэд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээл юм.

    Монгол оронд хайртайгаа, монголчуудыг хүндэлдэг талаараа тэрээр олонтаа дурдсан байдаг : «Монголд би өөрийгөө морь болсон мэт төсөөлж, тэнгэр, газар хоерыг холбож буй мэт санагдаж билээ. Энэ нутагт хүлэггүй эр хүн далавчгүй шувуутай адил гэж зүйрлэдэг нь учиртай».

    Хомерик «Тэнгэрээс буусан чоно, тэнгэсээс ирсэн буга хоер хөх монголчуудын өвөг гэхэд эргэлзэх зүйлгүй. Дүүрэн сар шиг гэрийн хаяаг сөхөж ороход л хэзээ ч хулгадаггүй эрс шулуун харцтай, эрэмгий нүд, омголон царай таныг угтах вий. Тэнгэрийн ивээлд багтдаг болохоор монголчууд өлөн зэлмэг, халуун хүйтэн, өстөн дайсан, үхэл зовлонгоос огтхон ч айдаггүй (Монгол чоно, хуудас 23)» хэмээн манай ард түмнийг тодорхойлсон юм.

    Монгол чоно романд Чингис хаантай хамгийн түрүүнд учран нөхөрлөсөн анд Хүлүг Боорчи «оюун бодолд нь цуурайтах морьдын төвөргөөнийг  сонсон» байж, « Ертөнцийн хаан, тэнгэрийн хөвгүүн, суут, заль төгс Чингис хааныхаа сүр сүлдэнд нь багтаж өнгөрөөсөн амьдралынхаа тухай» өгүүлнэ (хуудас №2).

    Романд Чингис хааны бага балчир наснаас Монголын эзэнт гүрнийг байгуулах үеийн түүх хамрагдсан юм.

    Хагарал бутралтай омгуудаас хүчирхэг гурэн болсныг Чингис хааны   гэрээслэл үг нотлоно «Би эцэг өвгөдийнхөө өшөөг авч, үр удмынхаа хүчирхэг хийморлиг байх үндсийг тавьж чадлаа. Өөр ямар ч ард түмэн түүхэндээ цуглуулж чадаагүй эрдсийг бид цуглууллаа. Манай албат баян чинээлэг болж чадсан. Тэд хаа ч явсан бусад улсын иргэд түймрээс хормойгоо хамгаалж буй мэт айж сүрдэх болжээ» (хуудас 363).

    Их засаг хууль, Монголын нууц товчоо гээд олон арван эх сурвалжийг судлан шинжилсний үр дүнд энэ уран зохиолын охь болсон ном бичигдсэн нь зайлшгүй.