Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Monsieur S. Amarsaikhan, président du Conseil Municipal d’Oulan-Bator a rencontré Monsieur Patrick Klugman, Adjoint à la Mairie de Paris, chargé des Relations Internationales.

    NITH3
    Lors de cette rencontre les deux parties ont échangé des idées sur une collaboration étroite entre les deux Capitales. Monsieur S. Amarsaikhan a exprimé son entière satisfaction sur le développement des relations établies entre les deux villes ces dernières années et a réaffirmé sa volonté de collaboration avec les spécialistes Français dans le domaine de la planification urbaine, des infrastructures et de la pollution en les invitant à venir travailler à Oulan-Bator. 
     De son côté, Monsieur Patrick Klugman a accepté cette demande et a fait la promesse d’envoyer des professionnels dans ces spécialités en Mongolie. Il a également présenté Le Plan Climat de la Ville de Paris pour 2050.

     

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан Парис хотын захирагчын нэгдүгээр орлогч Патрик Клүмантай уулзав

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан Парис хотын захирагчийн нэгдүгээр орлогч Патрик Клүмантай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Уулзалтын үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан хоёр хотын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд цаашид агаарын бохирдол, дэд бүтэц, хот төлөвлөлтийн салбарт бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эдгээр чиглэлүүд дэх Парис хотын мэргэжилтнүүдийг Улаанбаатарт урьж ажиллуулж, туршлага солилцох тодорхой саналууд тавилаа.

    Парис хотын захирагчийн нэгдүгээр орлогч Патрик Клүман агаарын бохирдол, байгаль орчин, дэд бүтэц, хот төлөвлөлтийн чиглэл дэх Парис хотын мэргэшсэн агентлагуудаар дамжуулан эдгээр салбаруудад бодитойгоор хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхлоо илэрхийлж, манай талаас тавих тодорхой саналуудыг үндэслэн Улаанбаатар хотод Парис хотын мэргэжилтнүүдийг ажиллуулахаар тогтов. Мөн тэрээр Парис хотод агаарын бохирдлыг 2050 он хүртэл бууруулах төлөвлөгөөний талаар манай төлөөлөгчдөд танилцуулав. Энэ төлөвлөгөөний хүрээнд Парис хот дахь хуучин халаалтын системүүдийг утаагүйжүүлэх, 2050 он хүртэл Парис хотын автомашины тоог цөөлөх, цахилгаанаар ажиллах автомашины хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөөд буй талаар мэдээллээ.