Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • « НОГООН НҮДЭН ЛАМ » ФРАНЦ ХЭЛНЭЭ ХЭВЛЭГДЭН ХУДАЛДААНД ГАРАВ

    24739936_10211105956031498_679517128_o

    УИХ-ын гишүүн асан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Фолт нарын хамтран зохиосон « Ногоон нүдэн лам » зохиолыг францын Грассе Фаскель (Grasset et Fasquelle) хэвлэлийн газартай хамтран “Le moine aux yeux verts” нэртэйгээр франц хэлнээ хэвлэн гаргасантай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр соёлын арга хэмжээ зохион байгуулав. 
    Тус соёлын арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч ноён Эрик Фолт, Франц Улсаас Монгол Улсад сууж асан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон-Пол Дюмон болон номыг хэвлэн гаргахад хувь нэмэр оруулсан хүмүүс, тэдгээрийн гэр бүл, мөн Парис хотноо ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл оролцож зохиолч, орчуулагч нартай харилцан яриа өрнүүлж, санал сэтгэгдлээ хуваалцав.
    Арга хэмжээний үеэр Монгол, Францын соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр орны иргэдийн төлөөлөлд ЭСЯ-ны зүгээс талархлын бичиг гардуулав. Монгол Улсын түүхийг өгүүлсэн бүтээл франц хэлнээ хэвлэгдсэн гарсан нь Монгол Улсыг Францад сурталчилахад болон хоёр орны ард иргэдийн хэлхээ холбоог зузаатгахад чухал арга хэмжээ болов.
    « Le moine aux yeux verts » ном нь Францын номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.