Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Нотариатын үйлчилгээ

    Нотариатын үйлчилгээг үзүүлэхийн тулд Элчин сайдын яам үйлчлүүлэгч таны хувийн байдлыг тогтоох шаардлагатай бөгөөд ийнхүү тогтооход таны гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх хамгийн чухал баримт бичиг болох бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсад хэрэглэж буй titre de séjour, récépissé Бүгд Найрамдах Франц Улсад оршин суугаа таны хаягийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай. Иймд та нотариатын үйлчилгээ авахын тулд таны хувийн байдлыг тогтооход шаардлагатай эдгээр баримт бичгийг авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

    Нотариатын vйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгvй, гагцхvv тодорхойлж буй баримт бичгийн орчуулга vнэн зөв болохыг, эсвэл уг өргөдөл нь гарын vсэг зурсан хvнийх мөн болохыг, тамга гарын vсэг нь vнэн болохыг баталгаажуулах жишээтэй юм.

    Бүхий л төрлийн итгэмжлэл хийлгэхдээ консулын хажууд өөрийн гараар бичиж баталгаажуулдаг. ЭСЯ -нд биеэр ирэх боломжгvй тохиолдолд Итгэмжлэлийн төрлөөс хамааран паспорт, бусад шаардагдах материалыг шуудангаар ирүүлсний дараа консулын хэлтсийн ажилтантай утсаар харилцаж, асуудлыг шийдвэрлэх замыг хамтран хайх боломжтой. 

    1. Итгэмжлэл гэрчлэх

    Бүгд Найрамдах Франц Улсад байгаа Иргэн та өөрийн эдлэх эрх, хийхийг хүссэн үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу Таны төлөөлөгчийн таныг төлөөлөх эрх нэг бол хууль тогтоомжийн дагуу (жишээлбэл насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх), эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.

    Элчин сайдын яамны хувьд хууль тогтоомжоор шаардсаны дагуу итгэмжлэл гаргаж, нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан итгэмжлэлийг, эсхүл иргэд гэрчлүүлэхийг хүссэн итгэмжлэлийг гэрчилнэ. Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх хэрэгтэй. Итгэмжлэлийг 3 хүртэлх жилийн хугацаатайгаар олгож болно. Эх орны хишиг, хувийг авах итгэмжлэлээс гадна Дипломат төлөөлөгчийн газрууд практикт хамгийн ихээр гэрчилдэг орон сууц захиран зарцуулах, шүүхэд төлөөлүүлэх болон өөрийн хадгаламжид байгаа мөнгийг захиран зарцуулах эрхийг олгох зэрэг төрлийн дараахь итгэмжлэлийн маягтууд болон тэдгээрийг бөглөх заавартай танилцана уу:

    Маягт

    1

    Ерөнхий итгэмжлэлийн маягт

    Загвар маягт харах

    Маягт 2

    Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн маягт

    Орон сууц захиран зарцуулах / 3 хүн/

    Загвар маягт харах

    Маягт 3

    Үл хөдлөх эд хөрөнгийн талаарх итгэмжлэлийн маягт

    Үл хөдлөх эд хөрөнгийн талаарх итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

    Маягт 4

    Шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн маягт

    Шүүхэд төлөөлөх / загвар/

    Маягт 5

    Тэтгэвэр авах итгэмжлэлийн маягт

    Тэтгэвэр авах итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

    Маягт 6

    Хадгаламж захиран зарцуулах итгэмжлэлийн маягт

    Хадгаламж захиран зарцуулах итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

    Маягт 7

    Хүүхдийн мөнгө авах итгэмжлэл 1

    Хүүхдийн мөнгө авах итгэмжлэл 2

    Хүүхдийн мөнгө авах /загвар/ 

    Маягт 8

    газар авах итгэмжлэл

    газар авах итгэмжлэл /3 хүн/

    газар авах итгэмжлэл / загвар/ 

    Маягт 9

    гэр бүл цуцлуулах итгэмжлэл  

    Маягт 10

    иргэний үнэмлэх авах итгэмжлэл  

    Маягт 11

    Хүүхэд харгалзан авчрах (монголоос авчрах) Хүүхэд харгалзан авчрах (монголоос авчрах) / загвар/

    Маягт

    12

    Хашаа, байшин Хашаа, байшин / загвар/

    2. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх, орчуулга албажуулах, тодорхойлолт гаргах
    Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн зэрэг иргэний бүртгэлийн, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх зэрэг боловсролын баримт бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарыг Элчин сайдын яам гэрчилж, баталгаажуулна. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй. Хэрэв шуудангаар илгээх бол эх хувийг хамтад нь явуулах шаардлагатай бөгөөд  эх хувийг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.

    – Үйлчилгээний хураамж 

    Бичиг баримтад нотариатын баталгаа хийх /1 хуудас тутам/ 10€
    Бичиг баримтын орчуулгыг гэрчлэх /1 хуудас тутам/ 10€
    Бичиг баримтын орчуулга хийх /1 хуудас тутам/ 10€