Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Célébration du 25 ème Anniversaire  de jumelage et de coopération entre les villes de Rubrouck et de Bulgan

    IMAG4624-20190716-185908838

    A l’occasion de la Fête Nationale Mongole  et de l’agrandissement du Musée Guillaume de Rubrouck des festivités ont été organisées le 14 juillet 2019 dans la ville de Rubrouck (Nord-Pas-de-Calais), jumelée avec la ville de Bulgan (province de Khovd) depuis 1994.

    A l’inauguration de l’extension de la Maison de Rubrouck étaient présents  Monsieur B. Amgalanbadrakh, le Gouverneur de la ville de Bulgan, Monsieur A. Battur, l’Ambassadeur de Mongolie en France, Monsieur R. Altangerel, le Ministre conseiller à l’Ambassade de Mongolie en Belgique, pour la Mongolie, Monsieur Jean-Pierre  Decool, Sénateur et membre du groupe France-Mongolie, Monsieur Luc Everaere, le Maire de Rubrouck, Madame Chantal Gobillot, la présidente de l’association Guillaume de Rubrouck pour la France.

    Des festivités de Naadam ont été aussi organisées à cette occasion par l’association Mongolie Eternelle. Les invités ont pu assister à des jeux d’osselets, à une compétition de lutte, visiter une yourte et déguster des mets Mongols. 

    Рубрук хот, Булган сумын хамтын ажиллагааны 25 жилийн ой

    Францын Нор-Па-де-Калэ мужийн Рубрук хот, Ховд аймгийн Булган сумын хоорондын хамтын ажиллагааны 25 жилийн ой болон Гиём де Рубрукийн музейг өргөжүүлэн шинэчилснийг тохиож Рубрукд 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдөр баярын үйл ажиллагаа болж, “Наадам”-ын цогц арга хэмжээг зохион байгуулав.

    received_1301735573321887

    received_646261729186440

    Гадаад улсаас Монголын эзэнт гүрэнд томилогдон ирсэн хамгийн анхны элч Гиём де Рубрукийн нэрэмжит энэхүү музей анх 1996 онд байгуулагдаж, нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат оролцож байсан билээ. Францын Нор-Па-де-Калэ мужийн Рубрук хотын захиргаа болон Гиём де Рубрукийн нийгэмлэгийн хамтын хөдөлмөрийн дүнд Гиём де Рубрукийн музейг энэ жил өргөжүүлэн шинэчилжээ.

    IMAG4618

    Баярын үйл ажиллагааны тусгай зочноор монголын талаас Ховд аймгийн Булган сумын засаг дарга Б.Амгаланбадрах оролцов. Нээлтийн арга хэмжээнд францын талаас Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн гишүүн Жан-Пьерр Декуль, Рубрук хотын дарга Люк Эвэрэр, Гиём де Рубрукийн нийгэмлэгийн тэргүүн Шанталь Гобиё, Рубрукийн аяллын тэмдэглэлийн мөрөөр 1999 онд хийгдэж байсан экспедицийн гишүүд, Улаанбаатар дахь Альянс Франсез төвийн захирал Селин Мартан зэрэг төлөөлөгчид оролцов. Монголын талаас Элчин сайд А.Баттөр, Брюссел дэх Элчин сайдын яамны зөвлөх Р.Алтангэрэл, Гиём де Рубрукийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж буй Монгол дахь холбооны тэргүүн Т.Алтанцэцэг, Ховд аймгийн « Дашваанжил » компанийн захирал Н.Баатаржав, Үүрдийн монгол нийгэмлэгийн тэргүүн Б.Эрдэнэхуяг нар оролцов. Гиём де Рубрукийн музейг өргөжүүлэн шинэчилснийг тохиож Парис дахь ЭСЯ-ны зүгээс найман шарга морийг бэлгэдэж 8 морины сийлбэр бэлэглэв. Музейн нээлтийг болон ойн арга хэмжээг хааж морин хуур, хөөмийн урлагийн тоглолт толилуулав.

    IMAG4710-20190716-190103776

     

    Ойн арга хэжмээтэй зэрэгцэн Үүрдийн монгол нийгэмлэгээс Рубрук хотноо “Наадам”-ын цогц арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд зориулж монгол гэр барьж, шагайн харваа, бөхийн барилдаан болж, ирсэн зочдод монголын соёл, ёс заншилын талаар тайлбар, танилцуулга хийж, үндэсний хувцас, сувенир, монгол хоолны худалдааг зохион байгуулав. Наадмын түрүү, үзүүр бөхчүүдэд Элчин сайд А.Баттөр шагнал гардуулав.

    IMAG4744