Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • СУИС-ын Бүжгийн Урлагийн Сургуулийн төлөөлөгчид ЮНЕСКО-ын олон улсын бүжгийн зөвлөлтэй уулзав

    SUIS

    https://m.facebook.com/story.php?story_fbid=898915030510245&id=328056430929444

    СУИС-ын Бүжгийн Урлагийн Сургуулийн төлөөлөгчид Парис хотноо ЮНЕСКО-ын олон улсын бүжгийн зөвлөлд / The International Dance Council CID/ зочлов. 

    СУИС-ын  БУС-ыг төлөөлж захирал Д.Баярбаатар, БУС-ын тэнхимийн эрхлэгч, орчин үеийн бүжгийн багш С.Гэрэлтуяа, багш, бүжиг дэглээч, Я.Энхгэрэл мөн Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ нар оролцлоо

    CID-ын гүйцэтгэх хорооны гишүүн Dr. Kontogiannis Constantin төлөөлөгчдийн хүлээн авч ЮНЕСКО-ын олон улсын бүжгийн зөвлөлийн ажлыг танилцуулав.

    БУС-ын захирал Д.Баярбаатар Монголын бүжгийн урлагийг хөгжүүлэхдээ олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэх Монгол ардын бүжгээ олон улсад сурталчлан таниулахдаа CID-тай цаашдаа хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж Дэлхийн бүжгийн өдрийг Монголд өргөнөөр тэмдэглэх хүрээндээ ЮНЕСКО -ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгчийг урилаа. 

    CID-ын гүйцэтгэх хорооны гишүүн Dr. Kontogiannis Constantin хүсэлтийг найрсаг хүлээн авч ямар ажлууд хийж болох тухай дэлгэрэнгүй саналаа солилцов. Үүнд тэдний цахим хуудсаар дамжуулан Монголын бүжгийн тухай мэдээлэл гаргах, Зөвлөлийн ээлжит их хуралд оролцон илтгэл тавих, дэлхий даяар бүжгийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө нягт холбоотой ажиллах боломжуудын талаар гэх мэт саналууд байв. 

    Уулзалт Монголын соёл урлагийг хадны зургийн илэрхийллээр дэлхийд таниулан сурталчлах “Соёлын дурсгалт өв – хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн дагуу ЮНЕСКО-ийн Парис дахь төв байранд СУИС-ийн “Хөмөргөн гурвалжин” этно модерн бүжгэн жүжиг тоглох хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр боллоо.

    CID нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн албан ёсны түнш юм.Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд 1973 онд байгуулагдсан энэхүү байгууллага нь дэлхийн бүх улс орны, бүжгийн бүх хэлбэрийн албан ёсны төрийн бус толгой байгууллага юм. Олон улсын, үндэсний болон орон нутгийн хамгийн чухал байгууллагуудыг нэгтгэхээс гадна идэвхтэй оролцдог бүжгийн хүмүүсийг хамруулдаг.

    CID нь үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, олон улсын байгууллага, байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд 170 гаруй орны хамгийн нэр хүндтэй холбоо, холбоо, сургууль, компани, хувь хүмүүс байдаг.