Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Concert de Piano Solo de S. Odgerel au Carré Belle Feuille à Boulogne-Billancourt.

    DSC01705 (1)

    L’Ambassade de Mongolie en France a organisé conjointement avec la Mairie de la Ville de Boulogne-Billancourt, un concert de piano interprété par Mademoiselle S. Odgerel, pianiste prodige Mongole, le 13 Décembre 2018 au Carré Belle Feuille.

    Lors de ce concert inauguré par S.E.M. A. Battur, les 400 convives composés de Diplomates, de Hauts Fonctionnaires, des entrepreneurs, des spécialistes de la Mongolie ainsi que des habitants de la Ville de Boulogne-Billancourt ont pu découvrir la Mongolie sous un autre angle à travers la musique classique. La pianiste S. Odgerel a interprété des chefs-d’œuvres de compositeurs Étrangers et Mongol accompagnés de jeunes musiciens Mongols à violoncelle, violon et Morin Khuur (un violon traditionnel Mongol à deux cordes).

    Le concert suivi d’une réception à la découverte de la cuisine Mongole a rencontré un grand succès.

    Les jeunes musiciens:

    N.Tsenguun – piano

    N.Tselmeg – violon

    G.Chinguun – violoncelle

    D.Dalaijargal – Morin khuur

     

     

     

     

    С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг зохион байгуулав

    Тус ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Арга хэмжээг Элчин сайд А.Баттөр нээж үг хэлэв.Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс оруулж төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулав. Монголын сонгодог урлагийн хөгжил, монгол аялгүйн өвөрмөц байдлыг үзүүлсэн энэхүү тоглолт францын үзэгчдэд Монгол Улсыг шинэ өнцгөөс нээж  харуулсан арга хэмжээ болж чадсан юм.

    Тоглолтыг хааж ирсэн үзэгчдэд зориулж 400 хүний монгол хоолны хүлээн авалт хийв. Хүлээн авалтын үйлчилгээний ажилд “Умардын Монголчууд”, “Үүрдийн Монгол” холбооноос оролцов.

    Тоглолтонд: 

    Төгөлдөр хуурч С.Одгэрэл

    Франц Улсад сурч буй залуу хөгжимчид : 

    Төгөлдөр хуурч Н.Цэнгүүн

    Морин хуурч Д.Далайжаргал

    Хийлч Н.Цэлмэг

    Виолончель Г.Чингүүн нар оролцов.

     

    20181213_210758

     

     

     

     

     

     

     

     

    IMG-2aa801cfb5795a3fa454acba9a9d5791-V