Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • УУЛ ОВОО ТАХИХ МОНГОЛ ЗАН ҮЙЛИЙГ ЮНЕСКО-ИЙН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭЛЭЭ

    d8fd03f86bb28ef8big

    ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган 2017 оны 12 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд БНСУ-ын Жэжү аралд зохион байгуулагдаж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн « Уул овоо тахих Монгол зан үйл » өвийг ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд 7 жил ажиллаж хөдөлмөрлөсөн юм