Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Visite des médecins du Centre Hospitalier Régional d’Orléans à Oulan-Bator

    IMG-ccc429db7a7008f6e84873be68fe5cd1-V

    Monsieur S. Amarsaikhan, Le Maire de la ville d’Ulaanbaatar et Monsieur A. Battur, Ambassadeur de Mongolie en France ont reçu   le 21 Mai 2019 l’équipe de médecins du CHR d’Orléans composée de Dr Sabine Reynaud pour la kinésithérapie, Dr Laurent Bret pour la  microbiologie, Dr Jean-François Viala pour la radiologie et Dr Bertrand Muckensturm pour la neurochirurgie. Le CHR et L’hôpital de Traumatologie d’Oulan-Bator collaborent depuis dix-neuf ans.

    Lors de cette rencontre ils se sont félicités de leur collaboration et ont abordé les travaux en cours et à venir et les résultats obtenus.

    Monsieur S. Amarsaikhan a remercié l’ensemble des médecins présents pour leur engagement à développer des services médicaux en Mongolie et s’est engagé à offrir toute son aide pour faciliter le travail des équipes Franco-Mongoles dans le cadre des projets et des échanges en cours.

    Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

    https://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=39773

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн хамтаар Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нарыг хүлээн авч уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.

    IMG-5cf4a027b549a5c8e6c9ad17afcd5038-V

    Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө ажлын явц, үр дүнгийнхээ  талаар тэд хотын Захирагчид танилцуулж, цаашид нийслэлийн зүгээс дэмжин хамтарч ажиллах зарим асуудлуудад санал солилцсон юм. Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала хэлсэн үгэндээ “Бид өөрсдийн хариуцсан тархи, биологи, нөхөн сэргээх, мэдрэл гэсэн дөрвөн чиглэлийн мэргэжил нэгт анд нөхөдтэйгээ уулзахаар Монголд ирсэн. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд жил ирэх тусам хамтарч ажилласан мэргэжлийн нөхдийн маань ажлын амжилтад ахиц гарч байгаад бид бүхэн үргэлж талархалтай байдаг. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн үйл ажиллагаа шат ахиж байгаа нь бидний хамтын ажиллагааны ахиц гарч буй нь тод илрэл юм” хэмээлээ.

    Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Манай улсад дахин айлчилж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаад талархал илэрхийлье. Манай эрүүл мэндийн байгууллагууд болон бусад хамтын ажиллагаатай газруудаараа орж уулзсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхний энэ удаагийн айлчлалын хүрээнд бид төсөл хөтөлбөрийн зарим шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэж ажиллах болно” гэв. Мөн энэ үеэр талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр талд харилцан ашигтай, мэргэжлийн боловсон хүчнүүдээ харилцан сургах, хамтарч ажиллах давуу талтай байгааг онцлон тэмдэглэж байв. Цаашид энэ хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалсан, олон үр дүнтэй ажлуудыг хийх талаар ярилцаж тохиролцсон юм.