Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ФРАНЦ УЛСЫН СТРАСБУРГ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

    FB_IMG_1551882580799

    Монгол Улсаас Франц Улсад суугаа ЭСЯ-наас Страсбург хотод 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Баасан гаригт 09.00-15.00 цагт консулын үйлчилгээ үзүүлнэ. 

    Үүнд:
    1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх;
    2. Нотариатын үйлчилгээ үзүүлэх;
    3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох;
    4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох;
    5. Шинээр үндэсний гадаад паспорт захиалах; (Гадаад паспорт захиалсан иргэд паспортаа буцааж авах шаардлагатай тул төлбөрийг нь төлсөн буцах хаягаа бичсэн (баталгаатай, замыг хянах боломж бүхий) дугтуйг заавал авч ирнэ үү.

    Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаар ЭСЯ-ны цахим хуудас (www.ambassademongolie.fr) -ны Services Consulaires цонхноос Монгол хэлээр авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

    Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
    Бүртгүүлэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаас гадна төрсний гэрчилгээ эсхүл хуулбарын хамт авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

    Мөн гадаад паспорт захиалах иргэд иргэний цахим үнэмлэхийн хугацаа дууссан эсэхийг шалгаж дууссан нөхцөлд дахин шинэчилсэн бүртгэл хийсний дараа гадаад паспорт захиалах эрх үүсдэгийг анхаарна уу.

    Нотариатын үйлчилгээ авахдаа зөвхөн Монгол Улсын хүчин төгөлдөр иргэний бичиг баримтаар үйлчилгээ үзүүлнэ. /гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх/

    Тɵрсний бүртгэл хийлгэхдээ хүүхэд бүртгүүлэх хуулийн хугацаа буюу 1 сард бүртгүүлээгүй бол УБЕГ-аас тɵрɵлт бүртгэлгүй лавлагаа авсан байх шаардлагатай.

    Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

    Страсбург хот

    7 Rue des Frères Eberts, 67100 Strasbourg

    Хугацаа: 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09.00-15.00 цагт /Баасан гараг/

    Жич: Бичиг баримт бүрдүүлэх асуудлаар эргэлзээтэй зүйл гарвал ɵмнɵ ЭСЯ-тай холбогдож утсаар лавлахыг зɵвлɵж байна.

    Уг үйлчилгээг Францын Их Дорнын Монголчуудын Холбоо ТББ-ын санаачилга, дэмжлэгээр явуулж байгаа бɵгɵɵд цаашид Парисаас алсмагдал хотуудад үйлчилгээ явуулахаар тɵлɵвлɵж байна.(товыг хараахан тогтоогүй)