Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ФРАНЦ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН МОНГОЛ НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

    17430814_1385451728142926_2080527928_o

    Монголын орчин цагийн утга зохиолын төлөөлөл болох яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Аквариум” нэртэй өгүүллэгийн түүвэр франц хэлнээ хэвлэгдэн худалдаанд гарч буйг тохиолдуулан Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам зохиолч Л.Өлзийтөгс, орчуулагч Р.Мөнхзул, Бореалиа хэвлэлийн газрын редактор Эмили Маж нартай уулзалт зохион байгууллаа.
    Уулзалтанд Парис хотноо ажиллаж, амьдарч буй монголчууд оролцож, яруу найрагч, орчуулагч нартай харилцан яриа өрнүүлж, санал сэтгэгдэлээ хуваалцав. Монгол орны талаар анхны ойлголт, төсөөллөө гадаадын уншигчид баримтат кино, нэвтрүүлэг, сонин сэтгүүлээр дамжуулан авдаг байсан бол энэхүү монгол зохиолчийн бүтээлээр дамжуулан франц хэлтэн орнуудын олон мянган уншигчид Монголын уран зохиолыг таньж мэдэх сайхан боломж болж буйг оролцогчид сайшаан талархаж байв.
    Уг уулзалт арга хэмжээнээс гадна яруу найрагч Л.Өлзийтөгс Брюссель, Парис хотноо зохиогдож буй номын үзэсгэлэн, TV5 телевиз болон радиогийн нэвтрүүлэгүүдэд уригдан оролцож, Францын Дорно дахины хэл соёл судлалын ИНАЛКО сургуулийн монгол хэл судлаач оюутнуудтай уулзсан нь номыг франц хэлтэн уншигч, утга зохиол, сэтгүүл зүйн мэргэжилтнүүдэд сурталчлахын сацуу Монгол орноо танилцуулсан чухал арга хэмжээ болж байна.
    Дашрамд дурдахад орчуулагч Р.Мөнхзул зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” зохиолыг 2016 онд франц хэл дээр мөн хөрвүүлэн гаргасан бөгөөд Монголын уран зохиолыг гадаадын уншигчдад түгээн таниулж буй түүний хувь нэмрийг үнэлж Гадаад хэргийн яамны Өргөмжит шагналаар өнгөрсөн онд шагнасан байна.