Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛСАН ТУХАЙ

    32854867522_7457528eef_h

     

    Боловсрол: Боловсролыг хүний үндсэн эрхийн хувьд дэмжиж,“Боловсрол 2030 хөтөлбөр”, ЮНЕСКО-ийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх замаар боловсролын салбарт техникийн тусламж, бодлогын зөвлөгөө өгөх, харилцан яриа өрнүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хэм хэмжээ тогтоох, тэргүүн туршлагыг дэмжих;

    Байгалийн шинжлэх ухаан: Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, тогтолцоогсайжруулах, тогтвортой хөгжилд тулгамдаж буй асуудлаарх шинжлэх ухаан, технологийн  хамтын ажиллагааг бэхжүүлэх;

    Нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаан: Тэгш хүртээмжтэй нийгмийн хөгжлийг дэмжих, соёлын найрсаг харилцааг тогтоон ойртуулах үүднээс соёл хоорондын яриа хэлэлцээг дэмжих, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах;

    Соёл: Монгол Улсын соёрхон баталсан ЮНЕСКО-ийн Соёлын конвенцуудын хэрэгжилт болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт бодлогын болон шинжээчийн зөвлөмж өгөх замаар соёлд суурилсан тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих;

    Харилцаа холбоо,мэдээлэл: Мэдлэг, мэдээлэл олж авах механизмыг сайжруулах, хэвлэл мэдээллийн хөгжлийг бэхжүүлэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих замаар үгэн болон дүрст мэдээллийн чөлөөт урсгалыг хөхиүлэн дэмжих;

    Салбар дундын үйл ажиллагаа: Хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийг онцгой анхааран тогтвортой хөгжлийг хангах хүртээмжтэй бодлогыг хөхиүлэн дэмжих зэрэг чиглэлээр 2021 он хүртэлх Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Элчин сайд, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайхан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд байгууллаа.

    Гарын үсэг зурах Ёслолын арга хэмжээнд манай талаас Элчин зөвлөх Э.Есүхэй, 3 дугаар нарийн бичгийн дарга Г.Энх-Амар, ЮНЕСКО-гийн талаас Ерөнхий захирлын Гадаад харилцаа, олон нийтийн харилцаа хариуцсан орлогч Эрик Фальт, Ёслолын хэлтсийн дарга Мишэл Тото, Ерөнхий захирлын танхимын Синтиа Гуттман, Тран Манх Ха нар тус тус оролцов.