Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    Францын Хүнс, хөдөө аж ахуй, ой модны яам, Францын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн яам, Дэлхийн Байгаль орчны төлөөх Францын сан болон Хил хязгааргүй Малын Эмч, Агрономчид байгууллага хамтран Монгол Улсад 4 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт дээрх байгууллагын удирдлах албан тушаалтан нар 2015 оны 2 дугаар сарын 05-нд Парис хотноо гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан оролцож, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн гараанд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарт ийнхүү өргөжин тэлэх таатай үйл явдал болж буйг онцлоод төсөл амжилттай, үр өгөөжтэй хэрэгжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Төслийн хэрэгжилтийг Хил хязгааргүй Малын Эмч, Агрономчид байгууллага хариуцан ажиллах бөгөөд нийт 4 сая орчим еврог Дэлхийн Байгаль орчны төлөөх Францын сангаас санхүүжүүлнэ. Энэхүү төсөл нь Монгол Улсад бэлчээрийн зохистой менежмент явуулах замаар тогтвортой ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, борлуулалтыг сайжруулахад орон нутаг дахь мал аж ахуйн салбарынханы чадамжийг дээшлүүлэх, говийн бүс нутгуудад үүсээд буй бэлчээрийн цөлжилттэй тэмцэх зорилготой юм.