Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Réception à l’occasion de Tsagaan Sar, le Nouvel An Lunaire 

    IMG_1485

    L’Ambassade de Mongolie en France a donné une réception à l’occasion du Nouvel An Lunaire le Vendredi 1er février 2019. 

    La réception, inaugurée par Son Excellence, Monsieur A. Battur et Monsieur Jean-Christophe Baguet, Maire de la ville de Boulogne-Billancourt a rencontré un grand succès auprès des 120 invités composés de Haut fonctionnaires, des Mongolisants, des étudiants boursiers Mongols et Français (INALCO) et des représentants d’associations Franco-Mongoles.

     Цагаан сарын хүлээн авалтыг зохион байгуулав

    Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам 2 дугаар сарын 1-ний өдөр Франц дахь Монгол судлаач эрдэмтэд, Монгол Улсыг сурталчлахад хувь нэмэр оруулж буй францын холбоод болон Монголын найз нөхдөд зориулсан Цагаан сарын хүлээн авалтыг зохион байгуулав. Арга хэмжээг нээж Элчин сайд А.Баттөр болон Булонь-Биянкур хотын дарга Пьер-Кристоф Баге нар үг хэлэв. Тус ЭСЯ-ны Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг Булонь-Биянкур хотын захиргаанд Элчин сайд А.Баттөр талархал илэрхийлж,  хүрэлцэн ирсэн нийт зочдод цагаан сарын баярын мэнд хүргэв. Арга хэмжээний үеэр төгөлдөр хуур, хийл хөгжмийн урлагийн үзүүлбэрийг толилуулж, нийт зочдыг цагаан сарын дайллагад урив.  

    IMG_1520

    Цагаан сарын арга хэмжээнд Булонь-Биянкур хот, Францын Европ, Гадаад хэргийн яамны төлөөлөгчид, Парисын их сургуулиудад багшилдаг монгол судлаачид болон Монгол судлалаар сурдаг франц оюутнууд, Монголын соёлын элч, Монголд бизнес эрхэлдэг компаниуд, Гийом Рубрукийн холбоо, Educate, Умардын Монголчууд, Домогт Франц-Монгол холбоодын төлөөлөгчид, хоёр орны Засгийн газрын тэтгэлгээр Франц Улсад сурдаг монгол оюутнууд зэрэг нийт 120 орчим хүн ирж оролцов. 

    IMG_1470

    IMG_1540