Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • « Цагаан сар » арга хэмжээг зохион байгуулав

    27946574_1710645952289823_1238723268_o (1)

    Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам “Бореалиа” хэвлэлийн компани, “Умардын Монголчууд” нийгэмлэгтэй хамтран « Цагаан сар » арга хэмжээг Парис хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр Монголын урлагийн тоглолтыг үзүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулж, “Сэрэлт” киног франц субтитр орчуулгатай үзэгчдэд толилуулав. ЭСЯ-наас Элчин зөвлөх Э.Есүхэй үг хэлж арга хэмжээг нээв.

    Кино найруулагч Г.Жигжидсүрэн Монголын кино урлаг, өөрийн найруулсан кинонууд болон “Сэрэлт” киноны талаар зочдод танилцуулсан. “Бореалиа” компани өөрийн хэвлэлтийн франц хэл руу орчуулсан монголын зохиолууд, Монголын тухай номуудаар номын яармаг зохион байгуулав.