Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Элчин сайд А.Баттөр Монгол судлаач хатагтай Р.Амаёоныг хүлээн авч уулзав

              Эviber imageлчин сайд А.Баттөр 1963 оноос хойш монгол судлалын чиглэлээр ажиллаж буй Монгол судлаач хатагтай Р.Амаёоныг 12 дугаар сарын 15-ны өдөр Элчин сайдын яаман дээр хүлээн авч уулзав. Хатагтай Р.Амаёон 1968 онд Парисын III Их Сургууль /Сорбонн/-ийг түшиглэн Монгол хэлний тэнхимийг байгуулж, мөн ондоо тус сургуулийн харьяа Угсаатны зүй, харьцуулсан нийгэм судлалын хүрээлэнд Монгол судлалын төвийг нээсэн бөгөөд уг төв нь 1976 оноос “Монгол, Сибирь судлалын төв” болон өргөжсөн юм. Уулзалтын үеэр Франц Улс дахь монгол судлалын өнөөгийн байдал, монгол судлаачид болон Францын Дорно дахины хэл, соёл иргэншлийн үндэсний дээд сургуулийн Монгол судлалыг хариуцсан илтгэгч багшийг томилох асуудлын талаар ярилцав.