Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • La visite  à Orléans de Son Excellence Monsieur A. Battur, l’Ambassadeur de Mongolie en France

    DSC_2558

    Le 29 Mars 2018 , Son Excellence Monsieur A. Battur, l’Ambassadeur de Mongolie en France s’est rendu en visite Officielle à Orléans. Il a rencontré Monsieur Olivier Carré, le Maire de la ville.
    Lors de cette rencontre les deux parties ont échangé des idées sur une future collaboration entre Orléans et la Ville d’Oulan-Bator  dans le secteur de l’organisation et du retraitement des eaux usées par un échange de  professionnels en Mongolie et vice versa afin de se familiariser aux particularités locales. 

    Un Mémorandum d’accord avait été signé entre L’Autorité des Ressources Minérales Mongole et BRGM le 28 Mai 2013.     

    Элчин сайд А.Баттөр Орлеон хотод ажлын айлчлал хийсэн тухай

     Элчин сайд А.Баттөр 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Орлеон хотод ажлын айлчлал хийж тус хотын дарга Оливье Карретай уулзав. Уулзалтын үеэр Улаанбаатар хоттой хамтран ажиллах тодорхой чиглэлээр санал солилцов. Тус хотод байрладаг Францын Уул уурхай, геологийн судалгааны хүрээлэнгийн /BRGM/ усны мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотод ажиллуулж цэвэр, бохир усны менежментийн талаар туршлага солилцох санал тавив. Францын Уул уурхай, геологийн судалгааны хүрээлэн нь Францын газрын болон газар доорх байгалийн баялгийн менежментийг хийдэг, дэлхийн 29 оронд үйл ажиллагаа явуулдаг, 1000 гаруй ажилтантай геологийн үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний төрийн өмчит байгууллага бөгөөд судалгааны ажилд жилдээ 48 сая орчим евро зарцуулдаг юм. Францын Уул уурхай, геологийн судалгааны хүрээлэн нь Монгол Улсын Ашигт малтмалын газартай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын усны менежмент хариуцсан ажилтнуудыг Орлеон хотод айлчлал хийхийг албан ёсоор урьсан бөгөөд айлчлалын явцад өөрийн хотын усны менежментийн туршлагаас хуваалцах хүсэлтэй буйгаа дуулгав. Орлеон хот нь усны чанарын үзүүлэлтээрээ Франц Улсад тэргүүлдэг тул тус хотоос туршлага судлах нь чухал ач холбогдолтой юм.

     

     

    DSC_2534

    Orleans 2