Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Элчин сайд А.Баттөр От-де-Сен мужийн дэд Ерөнхийлөгч, Булонь-Биянкур хотын захирагч П.К.Багэ-тэй уулзав

    26781821_1687764057911690_753299962_o       Элчин сайд А.Баттөр От-де-Сен мужийн дэд Ерөнхийлөгч, Булонь-Биянкур хотын захирагч П.К.Багэ-тэй 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд А.Баттөр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг онцлоод Улаанбаатар хотноо 2018 оны 1 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ болон Гадаад хэргийн яам хоорондын Зөвлөлдөх уулзалтын талаар дурдав. Ноён П.К.Багэ Булонь-Биянкур хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөөд хариуцаж буй хотод нь Монгол Улсын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулахад нь боломжтой бүхий л хэлбэрээр туслахад бэлэн буйгаа илэрхийлэв. Тэрээр Бу лонь-Биянкур хотын захирагчаар 10 дахь жилдээ ажиллаж буй юм. Талууд харилцан сонирхсон бусад асуудлаар мөн санал солилцов.