Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ЭЛЧИН САЙД М.БАТСАЙХАН БҮГД НАЙРАМДАХ ПОРТУГАЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Португал Улсын Ерөнхийлөгч Марсело Ребело де Суса-д Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлав. Үүний сацуу өнгөрсөн 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтанд Португал Улсын Гадаад хэргийн сайд Aугусто Сантос Силва оролцсонд талархал илэрхийлэв. Португал, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч Марсело Ребело де Суса илэрхийлэв.

    Мөн Элчин сайд М.Батсайхан Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн яамны Гадаад хэрэг, хамтын ажиллагаа хариуцсан төрийн нарийн бичгийн дарга хатагтай Тереза Рибейротой 9 дүгээр сарын 2-ны өдөр уулзсан бөгөөд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёлын салбарт түлхүү хөгжүүлэх, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хоёр тал хүний эрхийг хамгаалах, ардчиллыг хөгжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.