Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ЭЛЧИН САЙД М.БАТСАЙХАН ИСПАНИЙН ЦОГ ЖАВХЛАНТ ХААНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

    Монгол Улсаас Испанийн Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Батсайхан Испанийн Вант Улсын Цог Жавхлант Хаан 6 дугаар Фелипт итгэмжлэх жуух бичгээ 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр өргөн барьж, бараалхах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн өнгөрсөн 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад Испани Улсын Гадаад хэргийн сайд ноён Хосе Мануэль Гарсиа Маргалло оролцсонд талархал илэрхийлээд Элчин сайдын үүрэгт ажилдаа орсноор хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллахаа мэдэгдэв.

    Цог Жавхлант Хаан 6 дугаар Фелип Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хариу мэндчилгээг дэвшүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын ажиллагаа болон уулзалтанд Испанийн Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Гарсиа Маргалло, Хааны дипломат зөвлөх Алфонсо Санц, Хааны ордны Ёслолын дарга Алфредо Серрано болон албаны бусад хүмүүс байлцав.

    Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ гардуулахын сацуу Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамны Ази, Ойрхи Дорнодын газрын дэд захирал Фернандо Наваридастай уулзаж, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлд хийх тодорхой ажлууд, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх талаар ярилцсан бөгөөд Монгол, Испани Улс олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйд сэтгэл ханамжтай буйгаа талууд илэрхийлэв.