Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ЭЛЧИН САЙД М.БАТСАЙХАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДУУЛАВ

    Монгол Улсаас Андоррагийн Хант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Андоррагийн Хант Улсын Хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франсуа Олландад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Элчин сайд М.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол, Андоррагийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлэв. Андоррагийн Хант Улсын Хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франсуа Олланд Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд М.Батсайханд ажлын өндөр амжилт хүсэв.