Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • ЭМГЭНЭЛ

    Монголчууд бидний дотны найз, хүндэт багш, монгол судлаач Алэйн Дежак хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гунигтай мэдээг харуусан хүлээн авлаа.

    Тэрээр 1983 оноос хойш Франц болон Европ дахь Монгол судлалын хөгжилд өөрийн залуу нас, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж,  монголын этно хөгжим, соёл, түүх судлалаар олон үнэтэй бүтээлийг туурвиж, монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн судлаач эрдэмтэн байсны сацуу франц хэл, соёлыг Монголын залуу үеийнхэнд сургах, сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний хөдөлмөр бүтээлийг Монголын төр өндрөөр үнэлж, Төрийн дээд одон, медалиар шагнаж байсан билээ.

    Монгол судлаач Алэйн Дежакийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

    Монгол судлалд төдийгүй Монгол, Франц хоёр орны найрсаг харилцаа, хамтын  ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан түүний хичээл зүтгэл, ажил үйлс монголчууд бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

    Парис дахь Элчин сайдын яамны хамт олон