Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • “ЭМЭГТЭЙЧҮҮД БА НОГООН ХӨГЖИЛ” БИЗНЕС ФОРУМААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

    Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-ноос 2012 оноос эхлэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор олон нийтийн санал асуулгаар “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг анх ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулсан бѳгѳѳд 6 дахь жилдээ Франц улсын Парис хотноо зохион байгуулах гэж байна.

    2016 онд ХБНГУ-ын Франкфурт хотод Эмэгтэйчүүдийн интеграци, манлайлал ба Герман улсын туршлага болон Европ Монголын бизнесийн хамтын ажиллагаа сэдвээр бизнес форум зохион байгуулсан бѳгѳѳд энэ жил Франц улсын Парис хотноо  2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Эмэгтэйчүүд ба ногоон хөгжил” сэдэвт  бизнес форумыг “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагааны ѳмнѳ Эмэгтэйчүүдийн интеграци, манлайлал ба Франц улсын туршлага болон Европ Монголын бизнесийн хамтын ажиллагаа, Аялал жуулчлалын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд 10:00-13:00 цагийн хооронд болно.

    Энэхүү форумд оролцоход үнэ тѳлбѳргүй бѳгѳѳд оролцох хүний тоо хязгаартай тул урьдчилж бүртгүүлснээр оролцох боломжтой.

    Оройн цэнгээнт үдэшлэг – “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа нь Парис хотын Марриот зочид буудлын ёслолын танхимд 18:00-23:00 хооронд болно.

    Оройн үйл ажиллагааны хѳтѳлбѳрт:

    • Зочдыг угтаж оргилуун дарсаар дайлах
    • Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа

    Европ дахь “Оны шилдэг эмэгтэй-2017″ дор дурдсан таван төрлийн нэр дэвшүүлэлтээр шалгаруулна.

    • Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй
    • Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй
    • Оны шилдэг эмэгтэй оюутан
    • Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэй
    • Шилдэг олон нийтийн байгууллага
    • Монголын поп дива дуучин С.Нарангийн тоглолт
    • Монгол үндэсний уянгалаг аялгуу, дуу хѳгжмийн сонирхолтой үзүүлбэрүүд
    • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг  хүмүүнлэгийн үйлст зориулагдах  хандивын худалдаа
    • Хонжворт сугалаа
    • Оройн франц зоогт 3 төрлийн хоол (зууш, үндсэн хоол, амттан)
    • Ширээ бүрт франц дарс, ус, ундаагаар үйлчлэх
    • Нийтийн цэнгээнт бүжиг зэрэг багтсан болно.

    Болох газар:

    Paris Marriott Rive Gauche Hotel & Conference Center

    17 Boulevard Saint-Jacques, 75014 Paris, France

    Утас: +33 1 40 78 79 80

    Арга хэмжээний тасалбарын үнэ 80 евро

    Дэлгэрэнгүй мэдээллийг

     +07717492242 Их Британи, +49 17680500666 Герман, +32485281414 Бельги

    утсаар болон admwe@outlook.com, www.admwe.org, www.facebook.com/ADMW2011 цахим хуудсаар холбогдон авна уу.