Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийн анхааралд

    Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эрүүл ахуйн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Монгол Улс хуваарьт гадаад нислэгийг зогсоосон байдалтай байна. Цаашид сунгах эсэх талаар албан шийдвэр гараагүйг мэдэгдье.

    Манай ЭСЯ-наас буцах иргэдийн хүсэлтийг сүүлийн  6 сарын хугацаанд иргэдээс хүлээн авахад өнөөдрийн байдлаар 126 иргэн хүсэлтээ албан ёсоор гаргаж эдгээр хүсэлтээс УОК-ийн шийдвэрээр нийт 81 иргэн тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцжээ.

    УОК-ийн шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотоос МИАТ ХК-ийн 250 орчим зорчигчтой тусгай үүргийн нислэг үйлдэгдэхээр төлөвлөгдөөд байна. Энэ онгоцонд Европын Холбооны улсуудаас буцах хүсэлтэй иргэдийг багтаана.Урьдын адил тусгай үүргийн нислэгээр явах иргэдийг УОК-ын штаб сонгоно. Өөрөөр хэлбэл ЭСЯ эцсийн шийдвэрийг гаргахгүй гэдгийг онцлон дурдаж байна.

    Өмнө 09 дугаар сарын 23-наас өмнө 10 дугаар сард явахаа албан ёсоор бүртгүүлсэн нэр бүхий иргэд дахин  мэдээллээ явуулах шаардлагагүй.

    Өмнө албан ёсоор мэдээллээ явуулсан нэр бүхий иргэд дундаас 10 дугаар сард үйлдэгдэх нислэгээр явах боломжгүй, эсвэл явахаа түр хойшлуулахаар шийдсэн иргэд байвал бусдад боломж олгох үүднээс ЭСЯ-ны консултай холбогдож энэ тухайгаа мэдэгдэнэ үү.

    Хэрвээ та анх удаагаа ЭСЯ-нд албан ёсоор бүртгүүлэх гэж байгаа бол дараах мэдээллийг сайтар уншиж шинээр бүртгүүлж болно.

    Дараах нэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг УОК-ийн штаб нэн тэргүүний ээлжинд шийдвэрлэгдэнэ.

    – Эрүүл мэндийн шалтгаантай иргэн (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)

    – Жирэмсэн иргэн

    – Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл

    – Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

    – Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

    Бусад дараах шалтгаантай иргэд бүртгэлийн мэдээллээ явуулж болно.

    Ø  Богино хугацааны визтэй иргэн

    Ø  Байрлах газаргүй болсон иргэн

    Ø  Оюутан

    Ø  Санхүүгийн боломжгүй болсон иргэн

    Ø  Насанд хүрээгүй хүүхэд /Сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа харгалзах хүнгүй 18 хүртэлх насны хүүхэд орно/

    Ø  Бусад

    Иймд дараах зааврын дагуу иргэн Та /гэр бүл бол гэр бүлийн гишүүн тус бүрээр/ бүртгэлийн мэдээллээ явуулна уу.

    1. Эцэг (эх)-ийн нэр (Крилл үсгээр бичнэ)

    2. Өөрийн нэр (Крилл үсгээр бичнэ)

    3. Хүйс: Эр/Эм

    4. Регистрийн дугаар: (Дугаарын эхний 2 үсгийг криллээр бичнэ үү)

    5. Монгол Улсын Үндэсний гадаад паспортын дугаар (Жишээ: Е1234567)

    6. Байнгын ажиллагаатай холбоо барих утасны дугаар: Нэмэлт тодруулга авахад бэлэн байх

    7. Байнгын ажиллагаатай холбоо барих имэйл хаяг: Нэмэлт тодруулга авахад бэлэн байх

    8. Оршин суугаа хот: (Латин үсгээр бичнэ)

    9. Монголд Улсад буй гэр бүлийн гишүүний нэр, утасны дугаар: Нэмэлт тодруулга авахад бэлэн байх

    10. Буцах нислэгийн маршрут, огноо: (Хэрвээ захиалга хийсэн бөгөөд хүчинтэй хэвээрээ байгаа тохиолдолд)

    11. Визийн ангилал, дуусах хугацаа:

    12. Түр ирсэн эсвэл байнгын оршин суугч эсэх:

    13. Хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх:

    Дээрх явуулсан мэдээлэлд дараах баримтыг хавсаргана. Хавсаргахдаа зөвхөн цахим шуудангаар явуулсан мэдээлэл нотлогдохгүй, УОК-ын штаб нотлох баримтад үндэслэн олон тооны хүнээс цөөн тооны хүнийг онгоцны багтаамжаас шалтгаалан хүндэтгэх шалтгаанаар ангилан сонгоно гэдгийг зайлшгүй тооцохыг хүсч байна.

    • Нөхцөл байдлаа тодорхой бичсэн өргөдөл /гараар болон компьютерт бичсэн, гарын үсгээ зурсан байх, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан, Монгол Улсад очоод хязгааралтад орохоо хүлээн зөвшөөрч түүний төлбөрийг төлөх, өвчний шинж тэмдэггүй байгаагаа баталсан байна/ • Эрүүл мэндийн шалтгаантайг нотлох баримт – Эмчийн бичиг, эмнэлгийн магадлагаа гэх мэт.

    • Бага насны хүүхэдтэй гэр бүл (0-16 насны хүүхэдтэй) – Паспортын нүүр хуудас, төрсний гэрчилгээ • Ахмад настан (60-аас дээш настай) – Паспортын нүүр хуудас • Жирэмсэн – Жирэмсэн болон түүний хугацааг тодорхойлсон баримт бичиг • Хөгжлийн бэрхшээлтэй – Холбогдох нотлох баримт

    Бусад шалтгаантай иргэд ирүүлэх мэдээлэлдээ дараахыг хавсаргана.

    ❖ Нөхцөл байдлаа тодорхой бичсэн өргөдөл /гараар болон компьютерт бичсэн, гарын үсгээ зурсан байх, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан, Монгол Улсад очоод хязгааралтад орохоо хүлээн зөвшөөрч түүний төлбөрийг төлөх, өвчний шинж тэмдэггүй байгаагаа баталсан байна/ 

    ❖ Богино хугацааны визтэй – Визийн ангилал, дуусах хугацааг өргөдөлдөө бичиж, визийн хуудсыг хавсаргах

    ❖ Байрлах газаргүй – Нөхцөл байдлаа өргөдөлдөө товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсаргах

    ❖ Оюутан – Оюутны үнэмлэх хавсаргах

    ❖ Санхүүгийн боломжгүй болсон – Нөхцөл байдлаа өргөдөлдөө товч, тодорхой тайлбарлаж нотлох баримт бий бол хавсаргах

    ❖ Насанд хүрээгүй хүүхэд (Сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа харгалзах хүнгүй 16-18 насны хүүхэд) – Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч өргөдөл гаргаж нотолгоог хавсаргана.

    ❖ Бусад – Нөхцөл байдлаа өргөдөлдөө товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсаргах

    Мэдээлэл /13 асуулт/ болон нотлох баримтаа /өргөдөл гэх мэт/ дараах хаягаар явуулж зайлшгүй тодруулах асуултыг утсаар лавлана уу.

    Цахим шуудангийн хаяг: burtgel@ambassademongolie.fr

    ЭСЯ-ны консулын утас: 01 46 05 28 12 /2 дарж монгол хэл сонгоод 1-ийг дарна/

    УОК-оос тусгай үүргийн онгоцонд багтан явахаар шийдвэрлэгдсэн иргэдтэй бид тус бүр холбогдож дараагийн зааварчилгааг өгөх болно.

    Монгол Улсын ЭСЯ